Haruul Zangi (Харуул Занги)
"HaruulZangi" is Mongolian CTF (Capture The Flag), which is information security competition that challenges contestants to solve a variety of tasks.
“Харуул занги” тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ.
Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн, зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх
Мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ санаа, арга, авъяас чадвартаныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох замаар чадавхи бий болгох
Мэдээлэл, холбооны технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг сорих, олон нийтэд танигдахыг хүсэж буй бүх хүнд нээлттэй. Оролцогчид багт харъяалагдах ёстой. Баг нь ахлагчаас гадна хоёр, нийт гурав хүртэл гишүүнтэй байж болно. Багийн ахлагч нь баг, зохион байгуулагч, шүүгч нарын хоорондын бүх холбоог хариуцаж, багаа удирдан зохион байгуулна.